Холбоо барих
Call:
976 70100035
Call anytime:
976 99046387
Send email:
We are located:
606А тоот, Сэнтраул Тауэр, Их эзэн Чинггис хааны нэрэмжит талбай 2, Сүхбаатар дүүрэг
Close
Honka Terelj Resort Village
Горхи Тэрэлжийн Дархан цаазат тусгай хамгаалалттай газар байрлах энэхүү хотхон амралтын хамгийн тохиромжтой байршил HONKA Тэрэлж Резорт Виллаж нь дөрвөн улирал хамгийн үзэсгэлэнтэй уулсыг харж, жигүүртэнтэй хөрш болон амьдрах нам гүм амралтын хотхон юм.
Honka Тэрэлж резорт хотхоныг хараа булаам тогтоц, хад чулуу хослосон нарлаг энгэрийн байгалийн үл хувьсах өгөгдөлд тулгуурлан байгальд хамгийн ойр модон хийцээр орчин үеийн загваруудыг сонгон Финландын Honka хаусыг архитекторын шинэлэг шийдлээр баяжуулан бариулбал хүсэл тань биелэх нь үү. Клаб хаусд зочдоо тухлуулан шефийн гарын хоолыг зооглон саунд алжаалаа тайлж, уулаар тэнэж, консьержээс зөвхөн таньд зориулсан үйлчилгээг захиалан амрахад ганц гомдол тань хотхоноос буцах л байг.Зочид буудал, рестораны хэсэг, гадна тохижилт, зам талбайг Тэрэлжийн онгон байдлыг алдагдуулахгүйгээр орчинд нь уусган чулуу, ногоон ургамалаар урлав. Бүс нутгийн ургамалуудыг хуш, хус, нарс, хаустай хослуулан хаус бүрийн орчны талбайг өөриймсөг “privacy” болгон гоёмсог ногоон хүрээллийг бий болгожээ.
80-250 м2 талбай бүхий 22 Honka Финланд хаус.Төлөвлөлтийн зургаас бариулах газраа сонгон захиалгаа эхлүүлснээр та үе дамжигдан өвлөгдөх үнэлж барaшгүй хөрөнгө оруулалтын эзэн болно.
Клаб хаусд зочдоо тухлуулан тогоочийн гарын хоолыг зооглон саунд алжаалаа тайлж, уулаар алхаж, зөвхөн таньд зориулсан үйлчилгээг тусгайлан захиалан амрахдаа эндээс буцмааргүй мэдрэмж үргэлж авч байгаасай гэж бид хүснэ.
80-250 м2 талбай бүхий 22 Honka Финланд хаус.
Төлөвлөлтийн зургаас бариулах газраа сонгон захиалгаа эхлүүлснээр та үе дамжигдан өвлөгдөх үнэлж барaшгүй хөрөнгө оруулалтын эзэн болно.
Клаб хаусд зочдоо тухлуулан тогоочийн гарын хоолыг зооглон саунд алжаалаа тайлж, уулаар алхаж, зөвхөн таньд зориулсан үйлчилгээг тусгайлан захиалан амрахдаа эндээс буцмааргүй мэдрэмж үргэлж авч байгаасай гэж бид хүснэ.
Хэдий хүйтэн уур амьсгалтай ч байгальд ойр байж, энгийн бөгөөд идэвхитэй амарч ажилладаг Финнчүүд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг билээ. Энэ үнэт зүйл нь “Honka lifestyle” -ийг бүтээж, хүн бүрт Финн ойг илгээхээр хичээн ажиллалаа. Тусгайлан сонгосон Honka загварууд нь хамгийн их гэрэл орж ирэх, нар мандахаас наран жаргах хүртэл ямар ч хязгааргүйгээр сэтгэл тэнийм орчныг тольдох шалнаас тааз хүртэлх том цонх, маш өндөр тааз, минимал Скандинав хийц. Ямар ч тавилга засал байсан алмайруулахаар гоё болно.
Ямар ч синтетик материал агуулаагүй “plastic free” амьсгалдаг хана доторх агаар нь цэвэрхэн нэгэн чийгшилд байдаг, жихүү даасан биш, цэвэр агаарт байх цорын ганц арга байж чадна. Honka хаус нар ба модыг төлөөлнө. Нарны гэрлээр тэгтгэгдэж, тэжээгдсэн мод амьд бүтээц бөгөөд амьдралыг ч тэтгэнэ. Клаб хаусд зочдоо тухлуулан тогоочийн гарын хоолыг зооглон саунд алжаалаа тайлж, уулаар алхаж, зөвхөн таньд зориулсан үйлчилгээг тусгайлан захиалан амрахдаа эндээс буцмааргүй мэдрэмж үргэлж авч байгаасай гэж бид хүснэ.
Honka Тэрэлж резорт хотхоныг хараа булаам тогтоц, хад чулуу хосолсон нарлаг энгэрийн байгалийн үл хувьсах өгөгдөлд тулгуурлан байгальд хамгийн ойр модон хийцээр орчин үеийн загваруудыг сонгон архитекторын шинэлэг шийдлээр баяжуулан төлөвлөжээ.
Орчин үеийн модны интерьер дизайныг цул мод, шалнаас тааз хүртэлх цонхтой хослуулан Boho стиль үүсгэжээ. Үзэгдэх орчинг хязгаарлах юу ч байхгүй гоёмсог хийц нь хаусын дүр төрхийг үзэсгэлэнтэй харагдуулна. I, L, U хэлбэрийн хувилбаруудтай байж болох ба фасадыг зөвхөн шилээр хийсэн нь байгалийн гэрлийг бүрэн ашиглаж, орчиндоо уусан амьдрах боломжийг олгожээ. Мөн дээврийн хэлбэрийг сонгож болох бөгөөд үндсэндээ ариун дагшин байгальд байж болох хамгийн төгс хувилбар болжээ. Цэлгэр том өрөөнүүд нь ямар ч интерьер засал, тавилга зохимжтой ба фасадыг ямар ч өнгөөр будсан ганган төрхөө алдахгүй.
Газар, орчны аль ч байрлал, онцлогт тохиромжтой энэхүү загвар нь гал тогооны хэсэг, том өрөөндөө маш том цонхтой тул байгалийн үзэсгэлэнг тольдон суух тав тухыг бэлэглэнэ. Үндсэн хаусыг том, жижиг хэлбэрээр төлөвлөж болохоос гадна, хаусны нүүрэн талыг бүхэлд нь багтаасан террас, гоёмсог баганууд нь илүү тансаг харагдуулж, зуны цагт том өрөөний сунгалт байдлаар ашиглаж болно.
Орчин үеийн хэв маягийг дүнзэн хаусанд тусгасан шилдэг загвар бөгөөд доторх зай талбайг маш сайн ашиглан төлөвлөж, хооллох хэсэгт нарны тусгалыг хязгаарлахгүй, цэлгэр том цонхуудыг оруулж өгчээ. Нүүрэн талын баганууд, террас, том цонхууд нь хаусыг илүү сүрлэг харагдуулна. Дээд давхарт байрлах унтлагын өрөөнүүд нь бүгд балконтой ба тэдгээрийн голд байрлах талбайг ашиглах боломжтой. Хэт том биш ч гэр бүлийн бүхий л хэрэгцээг бодолцон тав тухыг хангахуйц байдлаар зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөг төлөвлөжээ. Цэлгэр том цонх, саруулхан террас нь өвлийн цагт камин зуухны өмнө, зундаа гадна орчныг тольдон суух тансаглалыг олгоно.
Дэлхийн өнцөг булан бүр дэх Honka гэр бүлийн дотор хамгийн их эрэлттэй загваруудын нэг бөгөөд нарнаас хамгаалагдсан том террас маш өндөр тааз, донж оруулсан нугалаа хийцүүд нь энэхүү загварыг чамин тансаг болгожээ. Дээврийн хийц нь уламжлалт сэтгэлгээг халж, илүү орчин үеийн хэлбэрт оруулж чаджээ
Нэг давхар амралтын хаусын төгс хувилбар бөгөөд олон үзэсгэлэнгээс шагнал гардаж байжээ. Орчноо ямар ч саадгүй харах 3 тал руу харсан том том цонхноос бүрдэх хана, тухтай унтлагын өрөөнүүд зэрэг нь зай ашиглалтыг гайхамшигтай нарийн тооцоолон төлөвлөжээ. Байгалийн гэрлийн тусацыг нэмэгдүүлж, эрчим хүчийг ч мөн хэмнэх юм.
Хамгийн цэвэр агаар, устай орчинд хаусаа барихаар төлөвлөж байгаа бол барилгын хийц ч мөн эрүүл байх ёстой. Доторх агаар нь цэвэрхэн Honka хаусуудын хананд байгалийн бус материал огт ордоггүй 100% Финн нарсаар урладаг тул хана өөрөө амьсгалж, усны уур молекулууд чөлөөтэй хөдөлж, шилжиж байдаг.
Амьсгалдаг хана нь битүүмжлэл муу гэсэн үг биш юм. Эсрэгээрээ Дэлхий дээрх хамгийн өндөр битүүмжлэлтэй дулаан хаусын нэг болох HONKA хаусууд нь хамгийн эрс тэс орчинд ч хамгийн удаан насжилт, чанараараа гайхагдана.Дүнзэн барилгын доторх чийгшилт бусад хийцүүдтэй харьцуулахад тогтмол байгааг гаргасан судалгаагаар “indoor air quality” -агаарын чанар нь хамгийн сайн амьдрах, унтах орчин болохыг харуулжээ. Дэлхий дээр 100 давсан төрөл, зүйлийн нарс мод байдаг Honka хаусуудад зөвхөн Финландад ургасан илүүдэл ойн “бүртгэлтэй” нарсыг хэрэглэдэг тул хаус нь “тогтвортой хөгжлийг хангасан”, экологийн бүтээгдэхүүн болж чадна.
Финланд, хойд туйлын нарс маш удаан ургадаг, нягт, бат бөх тул хамгийн сайн барилгын материал болж чаддаг. Түүхий эдээс хаус болтол дээд зэргийн боловсруулалтаар орж, таны гэрийг бүтээсэн мод нь эцэстээ Финн ойд ургасан “шөнийн” нараар бойждог, он удаан жилийн турш туйлын хүйтэн салхи, шуургыг сөрөн зогссон тэр л ойн нарс тул гэрийн хаалгаараа ормогц тийм дулаахан, байгалийн, тансаг, тухтай, зөөлөн, тайван мэдрэмжийг мэдрэх болно.
Дүнзэн барилгад амьдрах нь стресс бууруулдаг болохыг мэдэх үү. Нарс мод нь бүх мод, ургамалд агуулагддаг амин тосыг бүрдүүлдэг фитонцит агуулдаг тул хүний биеийн кортизолын түвшинг бууруулж, улмаар стресс ядаргааг тайлах, тайшруулах нөлөөтэй ажээ. Мод өөрөө хүн төрөлхтөний хамгийн эртний сууц бөгөөд цусны даралт, зүрхний хэмнэлийг бууруулахын зэрэгцээ модон хийцийн дуу чимээ шингээх чанараас шалтгаалан чимээгүй, тайван, тухтай орчинг үүсгэдэг болох нь судлагджээ.
Honka Тэрэлж хотхонд бид тусгайлан сонгосон Honka загварууд нь хамгийн их гэрэл орж ирэх, нар мандахаас наран жаргах хүртэл ямар ч хязгааргүйгээр сэтгэл тэнийм орчныг тольдох шалнаас тааз хүртэлх том цонх, маш өндөр тааз, минимал Скандинав хийц. Ямар ч тавилга засал байсан алмайруулахаар гоё болно. Унтлагын өрөөнөөс одод ширтэн, уулс хадыг харна. Ихэнх цагаа өнгөрөөдөг том өрөөнд бүх дэлхийг харж болохоор том цэлгэр цонхнууд, өвөлдөө нар доошлоход бүтэн өдөржин тусах нарны илч бие сэтгэлд мэдрэгдэнэ.
Хаусын аль ч загварыг гэр бүлийн хэрэгцээ, шаардлага амьдралын хэв маягтаа тааруулан өөрчилж болно. Ямар ч синтетик материал агуулаагүй “plastic free” амьсгалдаг хана доторх агаар нь цэвэрхэн нэгэн чийгшилд байдаг, жихүү даасан биш, цэвэр агаарт байх цорын ганц арга байж чадна. Honka хаус нар ба модыг төлөөлнө. Нарны гэрлээр тэгтгэгдэж, тэжээгдсэн мод амьд бүтээц бөгөөд амьдралыг ч тэтгэнэ.
Honka дүнзэн хаус нь зөвхөн Финланд улсад бүтээгдэж, үйлдвэрлэгддэг. Бүх Honka хаусыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхэд хамгийн дээд зэргийн түүхий эдээр, зөвхөн PEFC-гэрчилгээт модон түүхий эдийг Финландын ойгоос авч ашигладаг ба энэ нь нөхөн сэргээгдэх түүхий эдийн баталгаа болж өгдөг. Honka дүнзэн хаус нь зөвхөн Финланд улсад бүтээгдэж, үйлдвэрлэгддэг. Бүх Honka хаусыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхэд хамгийн дээд зэргийн түүхий эдээр, зөвхөн PEFC-гэрчилгээт модон түүхий эдийг Финландын ойгоос авч ашигладаг ба энэ нь нөхөн сэргээгдэх түүхий эдийн баталгаа болж өгдөг. Төв оффис болон үйлдвэрлэлийн сайт Финланд улсад байрлах ба ОХУ, Япон, Хятад, Герман, Франц зэрэг Европын зарим улсуудад салбар оффисууд ажиллаж байна. Хэдий хүйтэн уур амьсгалтай ч байгальд ойр байж, энгийн бөгөөд идэвхитэй амарч ажилладаг Финнчүүд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг билээ. Энэ үнэт зүйл нь “Honka lifestyle” -ийг бүтээж, хүн бүрт Финн ойг илгээхээр хичээн ажиллалаа.
Call:
976 70100035
Call anytime:
976 99046387
Send email:
We are located:
606А тоот, Сэнтраул Тауэр, Их эзэн Чинггис хааны нэрэмжит талбай 2, Сүхбаатар дүүрэг